"Улаанбаатар хотын cургуулийн насны  хүүхдийг сүрьеэгийн халдвараас хамгаалахад Д аминдэм нөлөө” судалгаа

Энэхүү судалгааг АНУ-ын NIH буюу Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэнгийн санхүүжилттэйгээр АНУ-ын Харвардын Их Сургуулийн албан ёсны эрдэм шинжилгээний нэгж байгууллага болох Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл НҮТББ-ийн эрдэмтэн судлаачид, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Монгол улсын ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт Судалгааны Алба, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль зэрэг байгууллагуудтай хамтран 2015-2019 оны хооронд Улаанбаатар хотод хэрэгжүүлж байна.

Судалгааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доорхи видеоноос авна уу.

Бидний гол зорилго бол сүрьеэгийн халдварын эсрэг Д аминдэмийн бэлдмэл ямар үүрэг гүйцэтгэхийг мэдэх юм. Мөн цусан дах Д аминдэмийн түвшинг хэвийн хэмжээнд хүргэхийн тулд хэр хэмжээний Д аминдэмийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай болон энэ нь хүүхдийн дундах сүрьеэгийн далд халдварыг багасгаж чадаж байгаа эсэхийг тодорхойлохыг зорьж байна.

© 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан, Монголын эрүүл мэндийн үүсгэл Судалгааны төв