Глобал лаборатори нь сүрьеэгийн халдварыг илрүүлэх болон хүний биеийн амин чухал бичил элементийн түвшинг тогтоох чиглэлээр АНУ-ын Харвардын Их Сургуулийн стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг лаборатори юм. Тус лаборатори нь сүрьеэгийн халдварыг эрт илрүүлэх Алтан стандарт болох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IGRA шинжилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлж сүрьеэгийн эрт илрүүлэлтийг шинэ түвшинд гаргахаар зорьж байна. Глобал лабораторид хийгддэг шинжилгээнүүд нь олон улсын гадаад чанарын хяналт болон лабораторийн дотоод давхар хяналттайгаар явагддаг. Сүрьеэгийн халдварыг илрүүлэх IGRA шинжилгээ нь Австрали улсын RCPAQAP (Royal College of Pathologists of Australasia Quality Assurance Programs)-н чанарын хяналтаар 100% үнэлгээ авсан байна.

© 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан, Монголын эрүүл мэндийн үүсгэл Судалгааны төв