“ГЛОБАЛ МЕД” Хүүхэд, дотрын эмнэлгийн танилцуулга

“ГЛОБАЛ МЕД” эмнэлгийн өндөр мэдлэг, ур чадвар бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн төлөө нотолгоонд суурилсан оношлогоо эмчилгээ, үйлчилгээ гэсэн зарчим баримтлан ажиллаж байна.

Манай эмнэлэг өдөрт 40-45 хүнд үйлчлэх хүчин чадалтай амбулатори, оношлогооны хэсэгтэй ба хүүхэд, дотрын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Бид хүн амын дунд аминчухал бичил элементийн дутагдлыг илрүүлэн оношлох, эмчлэх зорилго тавин ажилладаг.

Манай эмнэлгийн зөвлөх эмчээр Монгол Улсын Гавъяат эмч, Ардын эмч, Анагаах Ухааны доктор профессор, Д.Малчинхүү АШУҮИС-ийн Хүүхдийн Анагаахын тэнхимийн зөвлөх багш, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн дотоод шүүрлийн зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор, Г.Эрдэнэтуяа, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн зөвлөх эмч, УНТЭ, УГТЭ-ийн сүрьеэгийн зөвлөх эмч С.Энхтуяа, мөн Хүүхдийн их эмч А.Унаганшагай, Хүүхдийн их эмч Б.Уянга, дотрын их эмчээр их эмч Б. Бархас нар ажиллаж байна.

Манай хамт олон олон улсын түвшинд эмчилгээний стандарт нэвтрүүлэн ажиллаж үйлчлүүлэгч бүрт тохирсон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг эх орондоо бий болгох зорилттой.

“ГЛОБАЛ МЕД” эмнэлэг нь цаашдаа хүүхэд, дотрын эмнэлгийн чиглэлээр ажиллан, аминчухал бичил элементийн талаар зөвлөгөө өгч, эмнэлэгийн тусламж үйлчилгээний төв болохоор зорилт тавин ажиллаж байна.

© 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан, Монголын эрүүл мэндийн үүсгэл Судалгааны төв