Дэлхийн нэр хүндтэй эрдэмтэд, Монголын төр засгийн шийдвэр гаргагчид, их дээд сургууль, бизнесийн төлөөлөл оролцсон Монголын хүнсний баяжуулалтын талаар хэлэлцсэн онол практикийн хурал 2016 оны 10-р сарын 3-4-ны хооронд Харвардын их сургуулийн Радклиф институт дээр амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хурлыг Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор, MHI байгууллагын үүсгэн байгуулагч Даваасамбуугийн Ганмаа санаачлан Харвардын их сургуулийн Радкилиф институттэй хамтран зохион байгуулсан билээ. Хүнсийг баяжуулахын ач холбогдол, ямар хүнсийг юугаар баяжуулах, баяжуулахад тулгарч болох асуудлыг бусад оронд хэрхэн шийдсэн талаар эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж байв. Дэлхийн 90 гаруй орон хүнсээ баяжуулж хүн амынхаа шим тэжээлийн дутагдлыг нөхдөг байна. Монголчууд хоол хүнснээсээ зайлшгүй шаардлагатай бичил элементүүдээ авч чаддаггүй гэсэн судалгаа удаа дараа гарсан ба үүнийг шийдвэрлэх хамгийн боломжтой хувилбар нь хүнсний баяжуулалт юм. Монгол улс давсыг иодоор баяжуулж байсан туршлагатай, хүнсний баяжуулалтын хуулийн төслийг боловсруулаад нэлээдгүй удаж байгаа ч хууль болж хараахан гараагүй байна. Хүнсийг баяжуулах уу эс баяжуулах уу гэдэг ерөнхий асуудал ярих биш харин ямар хүнсийг, юугаар, яаж, хэзээнээс, хэн хэн ямар оролцоотойгоор баяжуулах вэ гэдгийг тодорхой хэлэлцэж, хууль эрх зүйн орчинг зөв бүрдүүлж, хүн ардынхаа эрүүл мэндэд онцгойлон анхаарах хариуцлагатай үе тулгаран иржээ. Энэхүү хуралд цаг заваа гарган идэвхитэй оролцсон УИХ-ын гишүүн Др. А. Ундраа ЭМЯ-ны дэд сайд Др. Л. Бямбасүрэн ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л. Баяртулга ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэг АПУ ХК-ийн Үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан захирал Г. Энхбилэг “Витафит” компанийн гүйцэтгэх захирал С.Болорсайхан ЭМЯ-ны Анагаах-биологийн ёс зүйн хяналтын хорооны дарга, АУ-ны Доктор, Профессор Г.Чойжамц ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн багш доктор. Ц. Сонинхишиг ЭМЯ-ны хоол тэжээл хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Др. Б. Бямбатогтох нартаа MHI байгууллагын хамт олон баярласан талархсанаа илэрхийлж байна. МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭЖ ЭРЧ ХҮЧТЭЙ, ЭРҮҮЛ ЧИЙРЭГ УРТ УДААН АМЬДРАХ БОЛОМЖОО БҮРЭН ЭДЛЭХ БОЛТУГАЙ!

Дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.

http://projects.iq.harvard.edu/food_fort_pol/participants

C:\Users\User\Desktop\MHI chuhal barimtuud\USA trip photos\Radcliffe\Сонгогдсон\group zurag.jpg

Оролцогчид

C:\Users\User\Desktop\MHI chuhal barimtuud\USA trip photos\Radcliffe\Сонгогдсон\IMG_6453.JPG

Туяацэцэг захирал

C:\Users\User\Desktop\MHI chuhal barimtuud\USA trip photos\Radcliffe\Сонгогдсон\IMG_6459.JPG

ЭМЯ

C:\Users\User\Desktop\MHI chuhal barimtuud\USA trip photos\Radcliffe\Сонгогдсон\IMG_6491.JPG

МИТ



© 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан, Монголын эрүүл мэндийн үүсгэл Судалгааны төв